Япон улсын төрөлт/日本の出産率について
Японд 2019 оны 12 сарын байдлаар шинээр төрсөн хүүхдүүдийн тоо 900 мянгаас бага үзүүлэлттэй байсан байна. Сүүлийн 120 жилийнхтэй харьцуулахад хамгийн сул үзүүлэлт болсон талаар Японы Засгийн газраас танилцуулсан тайланд мэдээлжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2019 онд 864 мянган хүүхэд шинээр төрснийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 54 мянгаар буурсан ажээ. Японд энэхүү үзүүлэлтийг 1899 оноос хойш бүртгэж эхэлсэн гэдэг. Төрөлтийн түвшин буурах нь нийгмийн халамжийн санхүүжилтэд учрах дарамтыг улам нэмэгдүүлж магадгүй гэж үздэг байна.
2019 онд төрөлтийн түвшин 1975 оноос хойших хамгийн их бууралтыг үзүүлсэн нь 25-39 насны эмэгтэйчүүдийн тоо буурсантай холбоотой гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Нийгмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн 2017 оны судалгаанд Японд 2019 онд 921 мянга, 2020 онд 902 мянга, 2021 онд 886 мянган хүүхэд шинээр төрнө хэмээн таамаглажээ. Энэхүү тооцоог гаргахдаа гадаадын иргэншилтэй хүүхдүүдийг багтаасан байна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!