Токүтэйгино виз мэдүүлэх тухайд-1/特定技能におけるビザの申請方法 -1
Урд нь Токүтэйгино виз олгогдох зарчим/特定技能の在留資格を取得する主なルートмэдээлэл дээр танилцуулсан 2 болзлыг хангасан иргэн виз мэдүүлэх эрхтэй болно. Виз мэдүүлэх бүх боломжтой нөхцөлүүдийг танд хүргэж байна.
- Өөрийн эх орноос Японд ирэх тохиолдол/海外から外国人を受け入れるケース
Оршин суух тусгай зөвшөөрөл буюу шар хуудас /「在留資格認定証明書」авах хэрэгтэй. Үүнийг Япон талын ажиллуулах компани болон хөдөлмөрзуучлалын компани хариуцан хийдэг. Нэг үгээр хэлбэл таны зуучлуулж буй компани болон таныг ажиллуулах компани Гёосэйшоши буюу хууль, эрх зүйн албан бичиг төлөөлөн боловсруулах тусгай эрх бүхий хуулийн этгээдээр таны визийг мэдүүлүүлэнэ гэсэн үг юм. Мэдээж виз мэдүүлэхтэй холбоотой таны зүгээс шаардагдах бичиг баримтын мэдээллийг авна. Мөн таны виз горилоход шаардлагатай компанийн бичиг баримтыг тус гёосэйшоши хариуцан хийдэг. Энэ гёосэйшоши хэмээх албан тушаал Монголд байдаггүй бөгөөд хар ухаанаар тайлбарлавал нотариат+цагаачлалын албаны бичиг хэрэг бүрдүүлэлтийн ажилтан+улсын бүртгэлийн эрх зөвшөөрөл олгох албаны ажилтан+бичиг хэргийн хууль, эрх зүйн зөвлөгөө олгогч+улсын байгуулагууд болон цагдаагийн ерөнхий газрын тусгай үйлчилгээ авах эрх бүхий этгээд+үйлчилгээ авч буй иргэн (үйлчлүүлэгчийнхээ өмнөөс ч бичиг баримт боловсруулан үйлдэх тусгай ур чадварыг эзэмшсэн байдаг нь гёосэйшошигийн чадварын гол үзүүлэлтийн нэг болдог)=Гёосэйшоши болж байгаа юм. Таны гол анхаарах зүйл бол өөрийн гарын үсэг зурах материалуудтай сайтар танилцаж ямар учиртай юуны учир холбогдолтойг асуух явдал юм. Энэ бүх нарийн мэдээллийг та Японы Хууль зүйн яамнаас авч болно. Доорх нэрээр хайгаарай.
※法務省ホームページ・在留資格認定証明書交付申請
Таны оршин суух зөвшөөрөл буюу шар хуудас Японы цагаачлалын албанаас зөвшөөрөгдөн гарангуут таньруу баталгаат шуудангаар илгээнэ. Зарим улс орнуудын хувьд шууд элчин сайдын яамаараа дамжуулан хүргэх тохиолдол байдаг.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!