Суралцах виз улам чангарч байна/留学ビザを取得するなら注意点
Япон улсын Цагаачлалын алба “Токио” хот гэлтгүй бүх орон нутгийн салбарууддаа гадаад оюутнуудад олгох суралцах визнд өндөр хяналт тавьж шалгуураа улам бүр өндөрсгөж эхэллээ.Сүүлийн үед илт мэдэгдэж байна. Үүний гол шалтгаан нь суралцах визээр ирсэн гадаадын иргэд суралцах виз буюу оршин суух зөвшөөрлийн хуулийн заалтыг зөрчиж байгаатай холбоотой байна. Тус хуулийн заалт нь 7 хоногт 28-н цаг ажиллах эрхтэй байдаг боловч цалингаа бэлнээр авах болон Япон иргэдээс бага цалингаар их ачаалалтай ажиллаж өгөх зэргээр олон газар давхар ажиллаж, сургуульдаа ирцийн үзүүлэлт маш муу байх, ирцтэй байсан ч ихэнх хичээл дээр унтаж өнгөрүүлдгээс болж муу дүнтэй байх, хэрэглээний төлбөрөө төлөлгүй олон сараар хуримтлуулсан байх, дөнгөж суралцах визээр ирсэн хэрнэ өөрийн/эхнэр, нөхөр/гэр бүлээ татах/зорилго нь хамтран ажиллах/байдаг хэмээн үзжээ. Анхлан ирэх оюутныг үнэхээр сурах зорилгоор ирж буй үгүйг шалгах, иингэхдээ оюутны эх орондоо эзэмшсэн болон эзэмшиж буй боловсролын диплом, хөрөнгө, хадгаламжийн дүн зэргийг нарийвчлан шалгана. Тодруулбал, Японд оршин сууж амьдрах зардлыг хариуцах эцэг эх, ойр дотнын хүмүүсийн хадгаламжийн хэмжээ, түүнийг нотлох баримт бичиг, хэрэв хадгаламж нь садан төрлийн бус хүний нэр дээр байвал тухайн оюутантай ямар холбоотойг нотлох баримт бичиг, тодорхойлолт зайлшгүй шаардлагатай болох аж. сурах визээ сунгах иргэний хувьд сургуулиас нь сурч буй тодорхойлолт, ирцийн дэлгэрэнгүй бүртгэл, дүнгийн жагсаалт зэргийг заавал таниас шаардах тул анхаараарай.
Иймд, Япон Улсад суралцаж буй, суралцахаар төлөвлөж буй оюутнууд зөвшөөрсөн хэмжээнээс илүү цагаар, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлэхдээ баримт бичгийн бүрдүүлэлтэд онцгойлон анхаарах, үнэн зөв мэдүүлэх шаардлагатайг анхаараарай. Мөн бидэнд хандан зөвлөгөө аваарай. Танд амжилт хүсье.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!