Япон улс болон дэлхийн бусад улс орнуудад Шинэ коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо баримт, мэдээ/新型コロナウイルスと世界が戦っている(日本及び世界を含めた情報)
Японы ЭМЯ болон мужуудын Засаг захиргааны өчигдрийн мэдээлэлийг хүргэж байна. Япон улс дотороо халдвар авсан 47 иргэн, харин Хятад, Европоос зэрэг голомтот бүсээс эх орондоо эргэн ирсэн 1398 иргэн байгаа аж. Муж бүс нутгаар халдвар авсан иргэний тоог доорх байдлаар мэдээлсэн байна.
Токио 259 иргэн, Хоккайдо 168 иргэн, Айчи. 157 иргэн, Осака 156 иргэн, Хёго. 120 иргэн, Канагава 93 иргэн, Сайтама. 67 иргэн, Чиба. 56 иргэн, Киото. 34 иргэн, Нийгата. 29 иргэн, Ойта 25 иргэн, Вакаяма. 17 иргэн, Гүнма 14 иргэн, Гифү. 14 иргэн, Кочи. 12 иргэн, Точиги. 10 иргэн, Ибараки. 10 иргэн, Миэ 9 иргэн, Нара. 9 иргэн, Фүкүока 9 иргэн, Ишкава. 8 иргэн, Күмамото. 8 иргэн, Аомори 6 иргэн, Ямагүчи. 6 иргэн, Окинава, 6 иргэн, Шига. 6 иргэн, Нагано 5 иргэн, Фукуй 5 иргэн, Яманаши. 4 иргэн, Хирошима 4 иргэн, Шизүока. 3 иргэн, Эхимэ. 3 иргэн, Миязаки 3 иргэн, Акита. 2 иргэн, Фүкүшима 2 иргэн, Нагасаки 2 иргэн, Мияаги 2 иргэн, Ояама, Токушима, Кагава, Сага тус бүр 1 иргэн халвартай эмчилгээнд байгаа гэнэ.
Мөн ажил үүрэгээ гүйцэтгэж байгаад халдвар авсан ЭМЯ-ны ажилтан, хорио цээрийн ажилтан, онгоцны буудлын хорио цээрийн ажилтан нийт 33 иргэн халвар авсан байна.
3 сарын 26 ны өдрийн байдлаар хүнд өвчтөн 65 иргэн,
биеийн байдал сайжирч эмнэлэгээс гарсан нийт 960 иргэн болж байгаа гэнэ.
Тус вирусын Халдвар авсан бусад улс орны мэдээлэлийг товч хүргэж байна.
Хятад улс 81285 иргэн
Итали 74386 иргэн
Америк 54453 иргэн
Испани 47610 иргэн
Герман 31554 иргэн
Иран. 27017 иргэн
Франц 25233 иргэн
Дэлхийн хэмжээнд нас барсан иргэний тоо:
Итали 7503
Испани. 3434
Хятад 3287
Иран. 2077
Франц 1331
БНСУ-ын Дэгү, Умард Гёнсан муж Өмнөд Солонгосын хэмжээнд халдвар авсан нийт тохиолдлын 88 хувийг эзэлж байна. Тус улс халдварын дэгдэлт хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор “хохирлыг багасгах тѳлѳвлѳгѳѳ” гарган ажиллаж байна. Өвчтөнүүдийг хэвтүүлэх эмнэлэг, ор хүрэлцээгүй байгаа тул хөнгөн зэргийн шинж тэмдэгтэйг нь гэрт нь тусгаарлан, зайнаас эмчийн хяналт тавин ажиллаж байна. Харин өндөр эрсдэл бүхий бүлэг (65-аас дээш настай, жирэмсэн, суурь хүнд өвчтэй иргэд)-ийг нэн түрүүнд эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. БНСУ-ын Зэвсэгт хүчний анги, салбарт коронавирусийн 20 тохиолдол илэрснээр нийт бие бүрэлдэхүүнийг анги, байгууллага дээр нь тусгаарлан, бэлэн байдалд байлгаж байна. Цаашид улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрвэл цэргийн алба хаагчдыг дайчилж болзошгүй байна.
БНАСАУ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан. Одоогоор тус улсад вирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Бүх албан байгууллага, үйлчилгээний газруудад иргэдийн биеийн халууныг хэмжиж байна. Хил хаагдсантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа аж.
БНКазУ “Covid-19” өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвчлөл ихтэй орнуудтай хийх нислэгээ зогсоох /Иран Улстай хийх нислэгээ зогсоож, БНХАУ, БНСУ, Азербайжан, Япон зэрэг улс руу нислэгийн тоогт 7 хоногт нэг удаа болгож/ шийдвэр гаргав. Мөн өвчлөл бүхий орноос ирж буй зорчигчдыг гурав ангилж, эмнэлэг болон гэрт нь тусгаарлах, эмчийн хяналтад авах зэрэг арга хэмжээ авч байна. Үүнд:
“1А” ангилалд БНХАУ, Иран Улсаас ирсэн зорчигчдыг шинж тэмдэг илрээгүй байсан ч 14 хоног эмнэлэгт тусгаарлах, 10 хоног эмчийн хяналтад авах;
“1Б” ангилалд БНСУ, Япон, Итали, Хонгконг, Макао, Тайвань Улсаас ирсэн зорчигчдыг 14 хоногийн турш гэрт нь тусгаарлах, 10 хоног эмчийн хяналтад авах,
Сингапур, Тайланд, Азербайжан Улсаас ирсэн зорчигчдыг 14 хоног эмчийн хяналтад авах, 10 хоног утсаар биеийн байдлын талаар асуумж авах;
ХБНГУ, АНУ, АНЭУ, Их Британи, Бахрейн, Кувейт, Испани, Малайз Улсаас ирсэн зорчигчид 24 хоног эмч нар утсаар биеийн байдлын талаар асуумж авах.
АНУ-д “Сovid-19” өвчний халдвар Калифорни мужид хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, хүн нас барсан тул мужийн амбан захирагч Гэвин Ньюсом “онц байдал” зарлав.
Калифорни, Иллинойс, Вашингтон мужид илэрсэн “Covid-19” вирусээр өвчилсөн 4 тохиолдол анхаарал татаж байна. Учир нь дээрх 4 тохиолдлын гарал үүсэл тодорхойгүй буюу халдвар авсан иргэд ойрын хугацаанд гадаадад зорчоогүй, халдвар авч бүртгэгдсэн хүнтэй харилцаанд ороогүй аж.
Сүүлийн 2-3 хоногийн хугацаанд халдвар авсан хүний тоо огцом өссөн, нэг эмнэлэгт 2 хүн коронавирусын халдвараар нас барсан, АНУ-аас гадуурх өвчний голомтод зорчоогүй иргэн өвчилсөн болон генийн шинжилгээ зэрэгт үндэслэн судлаачид “Covid-19” вирус 6 хүртэлх долоо хоногийн турш АНУ-ын нутаг дэвсгэрт тархсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Судлаачид Калифорнийн хойд хэсэгт халдвар тархах эрсдэл өндөр гэж үзэж байгаа аж. Иймд тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх төвөөс халдвар авсан иргэдийн тоо цаашид өсөж, иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл үүсч болзошгүйг сануулсан.
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд өвчний голомтыг тусгаарлах замаар цаг хожих, улсын эрүүл мэндийн салбарт үзүүлэх дарамтыг бууруулахыг зорьж байна. Харин эрсдэлт бүсийн орон нутгийн засаг захиргаа сургууль, цэцэрлэгийг тодорхой хугацаанд хаах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэв.
АНУ-ын “USAID” байгууллагаас “Covid-19” вирус илэрсэн болон өндөр эрсдэл бүхий 26 оронд 37 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсоноо зарлав. Эдгээр орны тоонд Монгол Улс орсон болно.
Европын холбооны гишүүн орнуудын хэмжээнд 2200 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Лэен хэвлэлийн хурал хийж, эрсдлийн шинэ зэргийг танилцуулсан бөгөөд “Холбооны гишүүн улсуудын хилийг хаах” асуудлыг хэлэлцэж байна гэжээ.
“Их-7”-ын орнуудын сангийн сайд, төв банкны удирдлагууд видео хурал зохион байгуулж коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлж, эдийн засгийн өсөлт, үнийн тогтвортой байдлыг дэмжих санхүүгийн нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон бол Дэлхийн банк коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулж хөгжиж буй орнуудад 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болов.
Францын Эм хангамжийн байгууллагуудын холбооноос ариутгалын шингэний үнийн өсөлтийг зохицуулах шаардлагатай гэж мэдэгдсэний дараа Засгийн газар энэ асуудлаар тогтоол гаргахаар болов. Тус улсад 5000-с дээш хүн оролцох арга хэмжээг хориглосон бол задгай талбайд зохиогдох аливаа арга хэмжээг нөхцөл байдлыг харгалзан шийдэхээр болжээ. Вирусийн тархалттай холбоотой хаагдаад байсан Луврын музейг нээсэн байна.
Их Британий Ерөнхий сайд Б.Жонсон 03 дугаар сарын 02-ны өдөр Кобра[1] онцгой хороог хуралдуулж, шинэ төрлийн коронавирусийн тархалттай хэрхэн тэмцэх, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрт хүрсэн бөгөөд 03 дугаар сарын 03-ны өдөр “Covid-19”-тай тэмцэх төлөвлөгөө, авах арга хэмжээгээ олон нийтэд танилцуулав. Энэхүү төлөвлөгөөнд вирусийн тархалтын оргил үед нийт ажиллах хүчний 1/5 халдвар авч тусгаарлалтад орох бөгөөд төрийн зарим албан хаагчид гэрээсээ ажлаа хийж гүйцэтгэх, цагдаагийн албан хаагчид зөвхөн онц ноцтой гэмт хэрэг болон нийгмийн хэв журмыг сахиулахад анхаарлаа хандуулах, боловсролын салбарын үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг цуцлахаар тусгажээ. Тус улсад тархалт идэвхжсэн үед 12 долоо хоногийн турш үргэлжлэх магадлалтай гэж үзэж байна. Лондон хотод болдог дэлхийн хэмжээний номын үзэсгэлэн худалдаа “The London book fair” арга хэмжээ цуцлагдав.
Италид сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 15 хүртэл зогсоолоо.
Германы Берлин хотод Лейпцигийн номын үзэсгэлэн яармаг, аялал жуулчлалын “IBT” үзэсгэлэнг цуцалжээ. Дэлхийн хэмжээний үйлдвэр худалдааны үзэсгэлэн “The Hanover Messe” арга хэмжээг 07 дугаар сард хийхээр хойшлуулав.
Итали Улсын Боловсролын яамнаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 03 дугаар сарын 15 хүртэл хаах шийдвэр гаргаж, сунгах эсэх асуудлыг нөхцөл байдлаас шалтгаалан шийднэ гэжээ.
Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудад коронавирус тархаж байгаа нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөл /GCC/-ийн газрын тос экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Коронавирусийн улмаас Хятад Улсын газрын тос, байгалийн хий, петрохимийн бүтээгдэхүүний эрэлт удааширч, Хятадын аялал жуулчлал буурч, худалдааны урсгал саарч, улмаар газрын тосны үнэ унах зэрэг бодит эрсдэлд оржээ. Хятад Улс GCC-ийн орнуудын экспортод 4-өөс 45 хүртэл хувийг эзэлдэг бөгөөд үүний дотор Оман Улсын экспортын 45.1 хувийг эзэлж, АНЭУ-д жилдээ Хятадын 1 сая жуулчин зорчдог аж.
Саудын Араб коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд 25 эмнэлэг бэлдээд байна. Мөн халдвар илэрсэн орноос ирж буй иргэдийг өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байсан ч Бахрейнаар дамжин Иранаас ирсэн иргэн халдвартай болох нь батлагдсанаар коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэв.
АНЭУ коронавирусийн тархалтыг хязгаарлах хүрээнд 03 дугаар сарын 08-наас эхлэн бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг 2 долоо хоногийн хугацаагаар зогсоосон. Түүнчлэн урлаг, соёл, спортын арга хэмжээнүүдийг цуцлаад байна.
Кувейт Улс Египетийн иргэдэд олгох визийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа 03 дугаар сарын 04-нд мэдэгдсэн.
Египет Улсад коронавирусийн халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн гэж байгаа ч албан ёсны тоог нуун дарагдуулсан, 20 гаруй хүн өвдсөн гэсэн мэдээлэл гарах болов. Египетийн эрүүл мэндийн сайд Хала Заяед “эмнэлгийн салбарт боловсон хүчний хомстол үүссэн, санхүүжилт хүрэлцэхгүй, халдвар тархасан тохиолдолд иргэдийг эмчлэх ямар ч бэлтгэлгүй, эмнэлгийн хүрэлцээгүй байгаа учир гэртээ тусгаарлагдахаас өөр аргагүй” гэж мэдэгдэв.
Чили Улс эрүүл мэндийн мэргэжилтнүүдээ БНХАУ руу илгээж туршлага судлахаар болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Жэйми Маналич мэдэгдээд байна.
Мяньмар Улс 03 дугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр хийхээр төлөвлөсөн Зэвсэгт хүчний 75 жилийн ойд зориулсан цэргийн парадаа цуцлахаар болов. Тус улсад өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна.
Иран Улсад 2922 хүн халдвар авч, 92 хүн нас барсны дотор төрийн дээд албан тушаалтнууд, тухайлбал, Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменейгийн зөвлөх, 71 настай Мухаммед Мир-Мухаммади, нөлөө бүхий санваартан Хади Хошрашахи нар багтжээ. Нас барсан хүмүүс тус улсын удирдагч Аль Хаменейтэй харилцаанд орсон эсэх нь тодорхойгүй байна. Халдвар авсан дэд Ерөнхийлөгч Масомех Ибтекар, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар эдгээгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ираны парламент тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. ДЭМБ-ын баг Ираны Засгийн газарт вирусын дэгдэлтийг тогтоон барихад нь туслах үүднээс 15.000 гаруй хамгаалалтын хэрэгсэл, 100.000 оношлуур зэргийг хүлээлгэж өгөв.
Улсын Кум хотод эмнэлэг хүрэлцээгүй болсноор майханд ор бэлтгэн, сэжигтэй тохиолдлуудыг хүлээн авч байгаа аж. Тус улсад үйлдвэрлэгдэж байгаа спиртэн суурьтай гар ариутгагч чанарын шаардлага хангахгүй байгааг Үндэсний эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн онцолсон байна. Улсын хэмжээнд 300 мянган эмнэлгийн ажилтан бэлэн байдалд ажиллаж байна. Мөн Ираны Ардын армийн 300.000 цэргийг коронавирусаас урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулахаар болсон байна.
Тус улс ОХУ-аас коронавирусийн дэгдэлттэй тэмцэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна.
Тайланд Улсын Эрүүл мэндийн сайд 03 дугаар сарын 04-ний өдөр “Япон, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Хонконг, Макао, Тайван, Франц, Сингапур, Итали, Иран Улсаас ирж буй зорчигчдыг тусгаарлана” хэмээн өөрийн цахим хаягаар мэдэгдсэн ч 03 дугаар сарын 05-ны өдөр уг мэдэгдлийг устгаж, албан ёсоор ийм шийдвэр гараагүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгдэв.
БНЭУ-д ирж буй бүх зорчигчдыг хил дээр шалган нэвтрүүлж байгаа бөгөөд Засгийн газраас эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ор бэлтгэх арга хэмжээ авч байна.
ОХУ-ын Төрийн Думын Эрүүл мэндийн хорооны гишүүн А.Куринный ““Covid-19” вирусийн дэгдэлтийн оргил үе ОХУ-ын хувьд 4 дүгээр сарын эцэс, 5 дугаар сарын эхэн үе байх болно. Тус өвчний хөнгөн хэлбэрийн халдвар авсан иргэд энгийн томуу туссан хэмээн ойлгоод өнгөрөх бүрэн боломжтой бөгөөд хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдолд хэрхэн илрэхийг хэлэхэд хүндрэлтэй байна” гэсэн бол тус улсын судлаачид “Covid-19” вирусийг бүрэн устах боломжгүй, хүн амын дунд бэхжиж, ханиад томуу шиг улирлын шинж чанартай илэрнэ гэж үзэж байна. Мөн өвчний шинж тэмдэг илрээгүй ч халдвар авсан хүний биед идэвхтэй хэвээр хадгалагдаж, хүнд халдварлагдах боломжтой тул өндөр настан, архаг өвчтэй болон дархлаа суларсан хүмүүст дахин илэрч болзошгүй хэмээн Хятадын шинжээчдийн дүгнэлтийн бататгасан мэдэгдэл хийжээ.
Коронавирусын тархалтын улмаас Хятадын импорт буурч байгаа нь Оросын эмийн үйлдвэрлэл, тэр дундаа антибиотик, халуун бууруулах болон нэн хэрэгцээтэй эм, бэлдмэлийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. ОХУ-ын ЭМЯ-наас БНХАУ-аас нийлүүлдэг эмийн түүхий эдийн 1 жилийн нөөцтэй гэж мэдэгдэж байгаа ч зарим аж ахуйн нэгж 04 дүгээр сараас хомстолд орж болзошгүй гэж Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хорооны гишүүн, Оросын эм үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий захирал мэдэгдэв.
ОХУ-ын нийслэл Москва хотод “Covid-19” өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор нисэх буудал болон хөл хөдөлгөөн ихтэй бусад газарт тавих эрүүл ахуйн хяналтыг чангатгасан байна. Эмнэлгийн мэргэжилтнүүд Хятад, Иран, БНСУ, Италиас ирж буй хүмүүсийг нарийвчилсан үзлэгт хамруулж байгаа бөгөөд метроны буудлуудад иргэдийг түүвэр байдлаар үзлэгт хамруулж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл олныг хамарсан урлаг, спортын арга хэмжээг хориглохоор төлөвлөж байна. Мөн 03 дугаар сарын 04-ний өдрөөс Итали Улсад хийх аяллын маршрутыг цуцалж, Москва–Ром, Москва–Ницца чиглэлийн нислэг, төмөр замын чиглэлүүдийг хаахаар болов.
Арабын Нэгдсэн Эмирт Улсад болж буй дугуйн уралдаанд оролцсон ОХУ-ын 2 тамирчин халдвар авсан нь тогтоогджээ. Мөн “lufthanza” болон “Аэрофлот” компанийн онгоцоор Москвагаар дамжин Миланаас Шанхайд ирсэн БНХАУ-ын 8 иргэнээс вирус илэрсэн байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2020 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг 1.6 хувьд хүрнэ хэмээн тооцож байсан бол коронавирусийн халдвараас тус улсын эдийн засагт учруулах хохирлыг тооцоолсны дүнд 1.2 хувь болгон бууруулжээ.
БНХАУ-ын судлаачид шинэ төрлийн коронавирусын 103 геномд судалгаа хийж шинэ төрлийн коронавирусийн “L”, “S” гэсэн 2 төрөл байна гэх дүгнэлтэд хүрсэн бөгөөд “L” төрөл нь 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө Ухань хотод ихээр тархсан байсан бол “S” төрөл нь “L” төрлөөс үүссэн гарсан, илүү халдвартай хэлбэр гэсэн байна. Түүнчлэн тус улсын Үндэсний Эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооноос “Covid-19” вирус нь хүний өтгөн болон шээсээр дамжин гадагшилж улмаар агаарт ууршин дэгдэх байдлаар бусдад халдварлаж байна гэх дүгнэлтэд хүрснээ мэдэгдэв.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!