Корона вирустай холбоотой голомтын бүсийн мэдээлэл/新型コロナウイルス、北京・ニューヨーク・モスクワ
БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-д даваа гаргийн байдлаар коронавирусний халдварын шинж тэмдэггүй 1541 хүн эмнэлгийн хяналтад байгаагаас 205 нь хилийн чанадаас ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мягмар гарагт мэдээллээ.
Хятад улс өнөөдрөөс халдварын шинж тэмдэггүй вирус тээгчдийн мэдээллийг танилцуулж эхэлж байгаа юм. Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, халдварын шинж тэмдэггүй хүмүүс ч мөн олон хүнд халдвар тараах магадлалтай ажээ.
“Халдвар авсан хэдий ч шинж тэмдэг илрээгүй байгаа хүмүүсийн учруулах эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор манай улс лхагва гаргаас ийм төрлийн хүмүүсийн тоо, нөхцөл байдлын талаар мэдээлж эхэлнэ” гэж тус комиссын Халдварт өвчнийг хянах товчооны дарга Чан Жилэ мягмар гарагт мэдэгджээ. Тус улсад өмнө нь ийм хүмүүсийг нийт тоон үзүүлэлтэд оруулдаггүй байсан юм.
Одоогийн судалгаануудаас үзэхэд шинж тэмдэг илрээгүй хүмүүс халдвар тараах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа боловч энэ талаар цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм. Зарим судлаачийн үзэж буйгаар, ханиах, найтаах зэрэг шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн халдвар тараах эрсдэл батлагдсан тохиолдлуудынхаас харьцангуй бага байх магадлалтай аж.
Чан Жилэгийн мэдэгдсэнээр, халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүс болон тэдний ойрын хавьтлуудыг 14 хоног тусгаарлах бөгөөд шинж тэмдэггүй хүмүүсийн давтан шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл тусгаарлалтаас гаргахгүй ажээ.
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д коронавирусний халдвараар өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давлаа гэж CNN телевиз мэдээлжээ. Тус телевиз холбооны улсын болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн тооцооллоо гаргадаг байна.
CNN телевизийнхний тооцоолсноор, зөвхөн даваа гарагт гэхэд АНУ-д коронавирусний халдвар авсан хүмүүсийн 502 нь нас барсан байна. Энэ нь тус улсад нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт аж. АНУ-д нас барсан тохиолдлын нийт тоо 2931 болж өссөн байна.
Харин Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлж байгаагаар, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 160 мянга давж, 2978 хүн нас барсан бол 5644 хүн эдгэрсэн байна.
МОСКВА. /RIA Novosti/. АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 4000 давлаа гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлжээ.
Өмнө нь 3900 хүн нас барсан гэж мэдээлж байв. АНУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 189 500 болсон бөгөөд тус улс энэ үзүүлэлтээр нэгдүгээрт орж байгаа бол нас баралтын тоогоор Итали, Испани улсын дараа орж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 865 хүн нас баржээ.
ДЭМБ-аас хамгийн сүүлд мэдээлснээр, дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 750 мянга давж, 36 мянга гаруй хүн нас барсан байна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!