Жижиг дунд бизнесийн байгууллагад ажиллаж буй иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ (Корона вирусийн халдварын тархалтын улмаас авч буй яаралтай арга хэмжээ)中小企業従業員融資(新型コロナウイルス感染症緊急対策)の申込受付を開始しました
-Токио хотоос мэдээлж байна.
Токио хотод Корона вирусын халдвар газар авч байгаатай холбогдуулан хөл хорио тогтоож улмаар онцгой байдал зарлан, ихэнх албан байгууллага, үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ. Арга буюу зарим нь гэрээсээ ажиллах горимд шилжин ажиллах болсон. Үүнтэй уялдуулан жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд нэлээдгүй хохирол нүүрлэн, ажилчид нь цалин, орлогогүй болоход хүрч зарим зоогийн газрууд хүнсээ зах зээлийн үнээс хямдаар иргэдэд худалдаалж эхлээд байна. Япон улсын зүгээс тус хугацаанд тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа жигдэртэл иргэдийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хүүгүй зээл олгох хүсэлтийг хүлээж аваад эхэлсэн.
◆Корона вирус халдварт өвчин гарсантай холбоотой яаралтай тусламжийн зээл/新型コロナウイルス感染症緊急対策融資
◆Зээлийн хүсэлт хүлээн авч эхлэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 27 ний өдрөөс эхэлсэн.
◆Зээлийн зорилго (зээлийн хүсэлт гаргах иргэнд тавигдах шаардлага)
Доорх шаардлагыг хангах бүх Жижиг дунд бизнес эрхлэгч болон ажилчид хамрагдах боломжтой
● Одоогийн ажлаа 6-с дээш сар хийж байгаа болох
● Оршин суугаа газраа 3-с дээш сар амьдарч байгаа болон ажлын газрын албан хаяг Токио хот дотор байх
● Жилийн орлого татвар орсон дүнгээрээ 8,000,000иенээс бага байх
● 住民税 буюу хүн амын орлогын албан татвараас зайлс хийгээгүй байх
● Тус зээлийг амьдралынхаа эдийн засгийн тогтвортой байдалд зарцуулж, эргэн төлөлт хийх боломжтой байх
Үргэлжлэлээр жижиг дунд бизнэсийн байгууллагад тооцох заалтыг танилцжжлах болно.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!